Нүүр  |  Хэрэглэгч  |  Сайтын бүтэц  |  English version
 
 
 
 
 
 
 
 
Компанийн тухай

Бид Интернет сүлжээний үр ашиг, тэргүүлэх технологийг үйлчлүүлэгчиддээ хүргэх, тэдний үйл ажиллагааг сурталчилах, мэдээ мэдээлэлийг дэлхий дахинд хүргэхээр 2003 оноос үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Манайх анх СрДизайн студи нэртэйгээр байгуулагдаж байсан бол одоо "ҮҮПС" ХХК болон өргөжиж үйл ажиллагаагаа явуулж байна.

Эрхэм зорилго

Бидний эрхэм зорилго бол Интернет мэдээлэлийн сүлжээнд хувь хүн, байгууллагуудыг байр сууриа эзэлж, дэлхийн тавцанд хөл нийлүүлэн алхах, өөрийн мэдээлэлийн суурь баазыг байгуулах, хүч чадавхиа дээшлүүлэн хөгжүүлж, бизнесийн түншээ олох боломжыг олгоход оршино.

Манай үйлчилгээ нь энгийн бага хэмжээний танилцуулах вэб хуудас хийхээс авхуулаад үйлчлүүлэгчдийн хүсэл сонирхолд тулгуурлан мэдээлэлийн сантай харьцан ажиллах боломж бүхий вэб сайт, онлайн худалдаа үйлчилгээний вэб сайт байгуулах хүртэл өргөн хүрээтэйгээр ажилладаг.

Бид үйл ажиллагаагаа эхлээд хувийн, бизнесийн, соёл урлаг, төрийн, төрийн бус байгуулагуудын гэх мэт нийгмийн бүх л салбарийн үйлчилүүлэгчдийнхээ захиалгыг тэдний хүсэл сонирхолд нийцүүлэн амжилттай бүтээж байсан ба салбартаа нэр хүнд бүхий олон байгууллагуудтай хамтран ажиллаж, түншилж байна.

Манай давуу талууд

Манай компанид өндөр мэдлэг туршлагатай вэб дизайнер, вэбмастер, аниматор, программист ажилладаг учир захиалагчдын хүсэлтийг түргэн шуурхай хугацаанд, өвөрмөц дизайн, вэб програмчлалын өндөр технологийг ашиглан бүтээдэг.

  • Мэргэжлийн өндөр мэдлэг чадвартай график дизайнерууд
  • Интернет программчлалын өндөр мэдлэг, дадлага туршлагатай мэргэшсэн вэб мастер, программистууд
  • Захиалгат ямарч ажлуудыг түргэн хугацаанд өндөр чанар, найдвартай ажиллагаатайгаар бүтээдэг
  • Захиалгат ажлууддаа баталгаат хугацаа өгч, тухайн хугацаанд гарсан асуудалыг шуурхай шийдвэрлэн засварлаж өгч, үйлчлүүлэгчиддээ мэргэжлийн заавар зөвлөгөөг байнга өгч байдаг
  • Хамгийн бага үнэ өртгөөр дэлхий дахины жишигт нийцсэн хамгийн чанартай вэб сайтыг бүтээдэгт бидний давуу талууд оршино.