Нууцлалын бодлого
Хэрэглэгчдийнхээ хувийн болон ашиглаж буй бүтээгдэхvvн үйлчилгээтэй холбоотой бvх төрлийн мэдээллийн халдашгүй байдлыг хангах, хамгаалах нь Үүпсийн үүрэг болно. Энэ "Нууцлалын Бодлого" нь энэ үүргийг хэрэгжүүлэх бодлого юм.
Мэдээлэл цуглуулах ашиглах
- Энэхүү вэб сайтаар дамжуулан хэрэглэгчдийн бүртгүүлсэн, имэйл, телефоноор илгээсэн болон өөрийн биеэр ирж өгсөн мэдээллүүдийг Үүпс цуглуулан хадгална. Эдгээр мэдээллүүдэд:
1. Холбоо барих мэдээлэл Хэрэглэгчийн домайн нэрийг бүртгэх болон бусад үйлчилгээг үзүүлэхэд тухайн хэрэглэгчээс холбоо барих үнэн зөв мэдээллийг зайлшгүй авах шаардлагатай байдаг. Домайн нэрийн бvртгэлийн үйлчилгээний хувьд Internet Corporation for Assigned Names and Numbers "ICANN"-с тухайн домайн нэр бүртгүүлэгчийн дэлгэрэнгүй хувийн мэдээллийг шаардана. Ийм мэдээллүүдэд хэрэглэгчийн нэр, овог, эцэг/эхийн нэр, байгууллага бол нэр, регистрийн дугаар, удирдлагын мэдээлэл, шуудангийн болон байнгын имэйл хаяг, утасны болон гар утас, факсын дугаар зэрэг орно. Цуглуулсан мэдээллүүдийг тухайн хэрэглэгчид үйлчилгээ, тусламж үзүүлэх, төлбөр, санхүүгийн харилцаа явуулахад ашиглана. Хэрэглэгч хувийн мэдээллээ шинэчлэх тохиолдолд Үүпс хуучин мэдээллийн бичлэгийг хадгалж үлдэж болно.
2. Санхүүгийн мэдээлэл Үйлчилгээ үзүүлэх явцад бид энэхүү вэб сайтаар дамжуулан, эсвэл биеэр ирж гэрээ байгуулахад таны банкны дансны дугаар, кредит, дебит картын зарим мэдээлэл зэрэг санхүүгийн мэдээллийг онлайн болон офлайн бvртгэж авдаг. Эдгээр мэдээллүүдийг Үүпс гуравдагч этгээдэд дамжуулахгүй, худалдахгүй зөвхөн хэрэглэгчийн захиалсан үйлчилгээг олгоход ашиглана.
3. Статистик мэдээлэл Хэрэглэгчдийн нас, хүйс, байршил зэрэг нэр хаяггvй ерөнхий статистик мэдээллүүдийг цуглуулан маркетингийн судалгаа, цаашдын бизнес үйлчилгээний хөгжилд зориулан ажил хэргийн түнш байгууллагуудтай хамтран ашиглана.
4. IP-Internet Protocol Address Энэхvv вэб сайтад зочилсон бүх хүний IP хаягийг бид автоматаар бүртгэн авдаг. Энэ мэдээллийг вэбийн трафикийг хянах, вэб серверийн алдаа мадаггүй ажиллагаа, вэб сайтыг хөгжүүлэх, сайжруулах, хуурамч үйлдлээс сэргийлэхэд ашиглах ба хувь хүний нарийн мэдээллийг цуглуулахгүй болно.
6. Бусад мэдээлэл Үүпс нь энэхүү вэбээр зочилсон үйлчлүүлэгч, хэрэглэгчдийнхээ ашиглаж буй Вэб браузерийн мэдээлэл, манай вэбийн ямар хуудсуудад зочилсон болон ямар вэбээс дамжин орж ирсэн зэрэг техникийн зарим мэдээллүүдийг бүртгэн авдаг. Цуглуулсан мэдээллийг хэрэглэгчдэдээ хүргэх мэдээллийг сайжруулах, ямар мэдээлэл хэрэгтэй байгааг судлах, илгээх, вэб сайтад оруулах, үүний дагуу вэбийн үйлчилгээг сайжруулах зэрэг маркетингийн зорилгоор ашиглана. Мөн маркетингийн судлаачид, түнш байгууллагуудтайгаа хамтран ашиглаж болох ба хувь хүний мэдээллийг энэ зорилгоор ашиглахгүй.
- Энэхүү Нууцлалын Бодлогод заасан болон WHOIS мэдээллийн сангийн ашиглалтаас бусад тохиолдолд таны хувийн мэдээллийг ямар нэгэн зорилгоор бусдад тараах, ашиглах үйлдэл хийгдэхгүй бөгөөд тийм тохиолдол гарах үед танаас зөвшөөрөл хүсэх болно.
- WHOIS мэдээллийн сан ICANN-ий шаардлагын дагуу таныг домайн нэр сонгож бүртгүүлэхэд Үүпсийн бүртгэн авч буй хувийн мэдээллүүд нь WHOIS мэдээллийн санд олон нийтэд нээлттэй хадгалагдах болно. Энэ нь таныг тухайн домайн нэрийг эзэмшигч болохыг баталгаажуулах vйлчилгээ юм. Энэ мэдээлэлд таны санхүүгийн болон бусад мэдээллүүд орохгүй.
- Шүүхийн шийдвэрээр мэдээлэл гаргах Шүүхээс гарсан шийдвэрийн дагуу шаардлагатай тохиолдолд таны мэдээллийг эрх бүхий төр засгийн байгууллага, шүүх, ICANN-д, эсвэл манай хэрэглэгчид болон Үүпсийн эрх ашиг, аюулгүй байдлыг хамгаалах, хуурамч үйлдэл, кредит картын луйвар гэх мэт үйлдлүүдээс сэргийлэх зорилгоор Үүпс зайлшгүй гэж үзсэн тохиолдолд бусад холбогдох эрх бүхий этгээдэд гарган өгнө.
Мэдээллийн нууцлал
- Энэхүү вэб сайтаар дамжин онлайн хийгдэж байгаа үйлдлүүдийн хувьд мэдээллийн нууцлалыг техникийн хувьд Үүпс бүрэн хариуцна.
- Вэб сайтаар зочлогчид болон хэрэглэгчдийн хувьд сайтад хандах эрх буюу нэр, нууц үгийн нууцлал, системээс бүрэн салгаж гарах зэрэг үйлдлийн хариуцлагыг өөрсдөө бүрэн хүлээнэ. Үүпс нэр нууц үг хамгаалах талаар танд зөвлөгөө өгөх боловч ямар нэгэн байдлаар хариуцлага хүлээхгүй.
Бусад нөхцөл
- Үүпс нь насанд хүрээгүй буюу 16 наснаас доош насны хүүхдүүдэд зөвхөн эцэг эх, эсвэл асран хамгаалагчаар нь дамжуулан үйлчилнэ.
- Үүпсийн вэб сайтад зочилж, үйлчлүүлснээр тухайн хэрэглэгчийг энэхүү Нууцлалын Бодлогыг уншиж ойлгосны үндсэн дээр бүрэн хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ.
- Үүпс нь энэхүү Нууцлалын Бодлогыг хэрэглэгчдэд урьдчилан мэдэгдэлгүйгээр өөрчлөх, шинэчлэх эрхтэй. Шинэчилэн өөрчилсөн тухай бvрт хэрэглэгчдэдээ имэйлээр болон энэхүү вэб сайтаар дамжуулан мэдээлэл хүргэх үүргийг хүлээнэ.
- Шинэчилсэн Нууцлалын Бодлого нь вэб сайтад тавигдсан даруйдаа хүчинтэй үйлчилж эхэлнэ. |