Нүүр  |  Хэрэглэгч  |  Сайтын бүтэц  |  English version
 
 
 
 
 
 
 
 
 
Үйлчилгээний журам

Та энэ Гэрээний доор дурьдсан нөхцлийг зөвшөөрч арын нүүрэнд байгаа Үйлчлүүлэгчийн бүртгэл –ийг бүрэн бөглөсөн бол гарын үсгээ зурж баталгаажуулна уу.

Гэрээнд:
ҮЙЛЧЛЭГЧ гэж             ҮЙЛЧИЛГЭЭГ үзүүлж буй ҮҮПС ХХК –ийг,
ҮЙЛЧЛҮҮЛЭГЧ гэж      Таныг буюу таны төлөөлж буй байгууллагыг,
ҮЙЛЧИЛГЭЭ гэж           Вэб багц үйлчилгээнд багтсан үйлчилгээнүүдийг тус тус нэрлэсэн болно.

1. ҮЙЛЧЛЭГЧИЙН ЭРХ, ҮҮРЭГ

1.    Тухайн үед мөрдөж буй журам, үнэ тарифынхаа дагуу ҮЙЛЧИЛГЭЭ-г шуурхай үзүүлнэ.
2.    ҮЙЛЧИЛГЭЭ-ний бүтэц, журам, нөхцөл, үнэ тарифдаа өөрчлөлт хийж болох бөгөөд энэ тухайгаа ҮЙЛЧЛҮҮЛЭГЧИД-д нэг долоо хоногийн өмнө имэйлээр мэдэгдэж байна.
3.    Техникийн гэмтэл, гэнэтийн тохиолдлоос үүдэн урьдчилан зарлалгүйгээр ҮЙЛЧИЛГЭЭ-гээ түр хаах, хязгаарлалт хийх, технологио өөрчлөх эрхтэй. Эдгээр үйлдлийн үр дагаварын талаар хариуцлага хүлээхгүй.
4.    Энэ гэрээний нөхцлийг ҮЙЛЧЛҮҮЛЭГЧ зөрчвөл зөвчлийг арилгатал ҮЙЛЧИЛГЭЭ-гээ түр хаах, бүр зогсоох, гэрээг цуцлах эрхтэй. Түр хаасан ҮЙЛЧИЛГЭЭ-г зохих тарифын дагуу төлбөртэйгээр дахин нээнэ.
5.    Гэрээг цуцлах нөхцөлд ҮЙЛЧЛҮҮЛЭГЧ-ийн СҮЛЖЭЭ-нд хадгалсан бүх төрлийн мэдээллийг урьдчилан анхааруулалгүйгээр арилгаж болно.
6.    Үйлчлүлэгч Серверийн ачаалал багтаамжыг доорхи нөхцөлөөс хэтрүүлэн хэрэглэсэн бол зөрчлийг арилтал үйлчилгээг хаах эрхтэй.
Үүнд:
- Cкрипт сүүлийн 3 минутанд CPU-нд 25% аас их ачаалал өгсөн бол
- Сүүлийн 24 цагт CPU болон RAM-н 5% аас их ачаалал үүсгэсэн бол
- Цагт 200 аас их и-мэйл илгээсэн бол
- Нэг агшинд 50 иас  дээш датабэйс холболт үүсгэж байвал
- Сертерийн ажиллагаанд сөргөөр нөлөөлж, ачаалал үүсгэх код, скрипт ашиглаж байвал.


2. ҮЙЛЧЛҮҮЛЭГЧИЙН ЭРХ, ҮҮРЭГ

1.    Сүлжээнд хандах нэр, нууц үгээ хадгалах, өөрчлөх, сүлжээгээр дамжуулах мэдээллээ нууцлах, компьютерийн вирус, бусдын халдлагаас хамгаалах асуудлыг бүрэн хариуцна.
2.    http://www.oopsllc.com вэб хуудсан дахь үйлчилгээний журамтай танилцсан байна.
3.    Домайн бүртгэлийн мэдээллийн санд бүртгэгдсэн хаягт өөрчлөлт гарсан тохиолдолд ҮЙЛЧЛЭГЧИД-д хандан засвар хийлгэнэ.
4.    ҮЙЛЧЛЭГЧ-ийн нэхэмжлэлийн дагуу үйлчилгээний сунгалтын төлбөрөө төлөх ба нэхэмжлэл авснаас хойш ажлын 5 өдрийн дотор ҮЙЛЧИЛГЭЭ-ний төлбөрөө төлнө. Төлбөр хийгээгүйгээс Үйлчилгээг түр болон бур мөсөн зогсоох нь нэгэнт худалдан авсан ҮЙЛЧИЛГЭЭ-ний төлбөрөөс чөлөөлөгдөх шалтгаан болохгүй.
5.    ҮЙЛЧИЛГЭЭ-г нийтээр хүлээн зөвшөөрсөн хэв хэмжээнд, Интернэтийн нийтлэг стандартын дагуу ашиглана.
6.    ҮЙЛЧЛҮҮЛЭГЧ нь өөрийн вэб талбарт хууль бус мэдээлэл, садар самууныг сурталчилсан материал байрлуулахгүй байх.

3. БУСАД

1.    ҮЙЛЧЛЭГЧ доголдолгүй ҮЙЛЧИЛГЭЭ үзүүлж байгаа тохиолдолд нэгэнт худалдан авсан ҮЙЛЧИЛГЭЭ-г буцаах боломжгүй.
2.    ҮЙЛЧЛЭГЧ, ҮЙЛЧЛҮҮЛЭГЧ нар харилцан тохиролцсоны үндсэн дээр энэ гэрээнд хавсралтаар өөрчлөлт оруулж болно. Хавсралт нь гэрээний салшгүй хэсэг байна.